МИАТ:Хонконг, Бээжин,Гуанжоу чиглэлд 0-16 насны хүүхдүүдийн тийзний үнийг хөнгөлөх нь үнэн
МИАТ компаниас хүүхдэд зориулсан урамшуулалт нислэгтэй холбоотой мэдээлэлтэй холбогдуулан тайлбар мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
МИАТ ТӨХК нийгмийн хариуцлагын хүрээнд Эх үрсийн баяр, сурагчдын амралтыг тохиолдуулан:
- Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар
- Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар
- Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд хөнгөлөлт зарласан билээ.
Дээрх гэр бүлийн урамшууллын талаарх ойлголтод аливаа нэгэн ялгаварлан гадуурхах нөхцөл тавигдаагүй бөгөөд тус урамшуулалд хамрагдах 0-16 насны хүүхэдтэй хамт зорчих аливаа нэгэн асран хамгаалагчид эрх бүхий “асран хамгаалагч” гэх баримт бичгийг үндэслэл болгож байгааг үүгээр мэдэгдье.
Тус урамшууллын хүрээнд асран хамгаалагчийн хамт зорчиж буй 0-16 насны хүүхэд багачууддаа тийзний үнээс бүрэн хөнгөлж зөвхөн такс, хураамжаа төлөн аялах боломжийг олгож байгаа юм гэв.