“Long Boi” нэртэй өндрөөрөө танигдсан галууг үхсэн гэж мэдэгджээ

Их Британийн Йоркийн их сургуулийн кампуст амьдардаг байсан “Long Boi” нэртэй өндрөөрөө сошиал медиад алдартай болсон галууг үхсэн гэж мэдэгджээ. “Long Boi” Жеймс Кордены “Late Late Show” болон Грег Жеймсийн “BBC Radio 1” нэртэй нэвтрүүлгүүдээр гарсны дараа олонд танигдсан байна.

Тэрхүү 70 см өндөртэй галуу нь сүүлийн хоёр сарын турш Йоркийн их сургуулийн кампуст үзэгдээгүй юм. Үүний улмаас тус сургуулийн төлөөлөгч “Бид түүнийг үхсэн гэх дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй болсон. Энэхүү мэдээ нь олон хүний хүсэн хүлээж байсан мэдэгдэл биш гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ түүнийг нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр бидэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа, дурсамжийг нь хүндэтгэнэ” гэж хэлсэн байна. Энэхүү мэдэгдэл гарсны дараа Грэг Жеймс “See You Again Long Boi” нэртэй дуугөөрийн шоу дээр тоглуулж “Тэрээр урт удаан амьдарсан, Long Boi, ямар гайхалтай галуу байсан бэ” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments