Их Британийн инфляцын түвшин 40 жилд байгаагүй өндөрт хүрчээ
Английн банк өсөж буй инфляцтай тэмцэхийн тулд 12 дахь удаагаа дараалж бодлогын хүүгээ өсгөсөн байна. Тус банк бодлогын хүүг 4.25 хувиас 4.5 хувь болгож өсгөх шийдвэр гаргасан нь сүүлийн 15 жилд байсан хамгийн өндөр хэмжээ юм. Их Британид инфляцын түвшинд 40 жилд үзэгдээгүй өндөрт хүрсэн.
Мөн “Хүнсний бүтээгдэхүүний үнэ таамаглаж байснаас удаан буурч байна” гэдгийг Английн банкны захирал Эндрф Бэйли “BBC” агентлагт хэлсэн байна. Дэлхийн бусад орнуудад хүнсний үнэ буурсан ч Их Британийн супермаркетуудад үнийн бууралт үзэгдээгүй аж. Бэйлигээс сүлжээ дэлгүүрүүд үнийн хөөргөдөл үүсгэж байгаа эсэхийг асуухад “Тийм зүйл болж байгаа мэт харагдахгүй байгаа. Цахилгааны үнэ, үйлдвэрлэлийн өртөг болон хөдөлмөрийн хөлс нэмэгдсэн учир барааны үнэ буухгүй байгаа гэж сүлжээ дэлгүүрүүд тайлбарласан“ хэмээн хариулжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ