Дэлхийн хамгийн хөгшин нохой төрсөн өдрөө тэмдэглэжээ

Хамгийн удаан амьдарсан Гиннесийн дээд амжилтыг тогтоосон Боби нэртэй Португал нохой өнгөрсөн пүрэв гарагт (2023.05.11) төрсөн өдрөө тэмдэглэсэн байна. Түүний эзэн Леонел Коста Кокейрос тосгонд өнөөдөр Бобигийн төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулж, 100 гаруй фэнүүдийг нь дэлхийн өнцөг булан бүрээс урьжээ.

31 настай Боби өнгөрсөн хоёрдугаар сард Спайк нэртэй чихуахуаны эзэмшиж байсан рекордыг эвдэж хамгийн удаан амьдарсан нохой болсон юм. Түүний эзэн Коста Гиннесийн амжилтад ярилцлага өгөхдөө “Түүнийг харах нь манай гэр бүлийн нэг хэсэг байсан ч харамсалтай хорвоог орхин одсон аав, ах, өвөө эмээ нарыг харж байгаа юм шиг санагддаг. Боби манай гэр бүлийн түүхийг өгүүлдэг гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *