Дэлхийн хамгийн хөгшин арслангуудын нэгийг малчид алжээ
Дэлхийн хамгийн хөгшин арслангуудын нэг болох 19 настай Лоонкитог малчид жадаар зоож алсан гэж Кени улсын албан тушаалтнууд мэдэгджээ. Ихэнх арслан 13 хүртэл наслаад энддэг. Түүнийг Олкелниют тосгоны малчид лхагва гарагт (2023.05.10) малын хот руу орж ирж амьтан агнах гэж байсан тул алсан байна.
Тэрхүү тосгон нь Лоонкитогийн амьдардаг байсан Амбосели нэртэй үндэсний хүрээлэнтэй ойрхон байрладаг аж. Кени улсын зэрлэг ан амьтан хамгаалах албаны төлөөлөгч Пол Жинаро “BBC” агентлагт хэлэхдээ Лоонкито хөгшин, хүч муутай байсан тул хоол хайж тосгон руу орсон гэж хэлжээ. Ган, хуурайшлынулирал дуусахад арслангуудад ан хийхэд хүндрэлтэй болдог тул мал руу дайрч эхэлдэг байна. Үүний улмаас арслан малчидтай таарах нь ихсэж зарим нь алагддаг аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ