| | |

Lisa-н цомог Гиннесийн амжилт тогтоов

BLACKPINK” хамтлагийн Lisa-н гаргасан “LALISA” нэртэй соло цомог Гиннесийн дээд амжилт тогтоосон гэж “YG Entertainment” мэдээлсэн байна. Түүний соло цомог нь “Spotify” дээр 1 тэрбум стриминг давсан анхны K-поп артистийн цомог болсон аж.

Тус цомгийн “LALISA” болон “Money” нэртэй хоёр дуу тус тусдаа “Spotify” дээр 1 тэрбум удаа хийгдсэн байна. Мөн “Spotify” дээр хамгийн богино хугацаанд 1 тэрбум стриминг хийгдсэн эмэгтэй К-поп артистийн дуу гэх рекордыг тэрээр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр эвдсэн гэдгийг “YG Entertainment” мэдээлсэн байна. “LALISA” цомог нь 2021 оны есдүгээр сарын 10-ны өдөр цацагдсан дариудаа хит болж байсан билээ.

Эх сурвалж: Koreaboo

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments