Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олон мод тарилаа
Улсын Их хурлын Тамгын газрын хамт олны төлөөлөл өчигдөр (2023.05.13) Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нээлтэд оролцож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байгууллагынхаа нэрэмжит төглийн талбайд 70 мод суулгалаа.
Үндэсний өдрийн мод тарих ажилд Улсын Их хурлын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний комисс, Үндэсний Аудитын газар зэрэг 10 гаруй төрийн байгууллага, АШУҮИС тэргүүтэй эрүүл мэндийн байгууллагууд болон ерөнхий боловсролын сургуулиуд, мөн хувийн хэвшлийн 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Албан байгууллагууд тус бүр 15-1000 мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн юм.
Мод тарих үндэсний өдрийн нээлтэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар оролцож, орчны эко ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах үйлсэд нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлж, байгууллага тус бүрд батламж гардуулсан юм. Энэ онд Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд 10 000 мод тарихаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан байна.
Хөтөлбөрийн энэ хаврын ажил тавдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэл хотын хэмжээнд Гачуурт, Дээд Салхит, Айцын ам, Баруун салаа, Түргэний гол, Налайх зэрэг олон байршилд мод тарьж байна.