Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг тогтоолгох хүсэлт гаргажээ
Дэлхийн боловсролын сайд нарын чуулганы үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Times higher education байгууллагын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын үеэр Монголын их, дээд сургуулиудын чансаа, эрэмбийг олон улсын аргачлалын дагуу тогтоолгох хүсэлт гаргажээ. Гэхдээ эхний ээлжид дотооддоо эрэмбэлэх юм.
1971 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Times higher education байгууллага нь 2004 оноос эхлэн дэлхийн болон олон улсын хэмжээнд дээд боловсролын байгууллагын чансаа эрэмбийг тогтоож иржээ.