110 сая төгрөгийн шагналын сантай Зуны лиг энэ сард эхэлнэ
Сагсан бөмбөгийн Зуны лигийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Лигийн тэмцээн энэ сарын 15-аас зургаадугаар сарын 24-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм. Өнөөдрийн байдлаар тэмцээнд оролцох нийт 29 баг тамирчид бүртгүүлсэн бөгөөд багууд зөвхөн 5х5 төрлөөр тоглоно. Баг тамирчид бүртгүүлэхдээ эрэгтэй баг таван сая, эмэгтэй баг гурван сая төгрөгийн хураамжийг төлөх бөгөөд оролцох хүсэлтэй багуудыг энэ сарын 14-ны өдрийн 14.00 цаг хүртэл бүртгэнэ. Тэмцээнд 25-аас доош насны залуусыг лиг хамаарахгүйгээр оролцуулах аж.
Тэмцээний нийт шагналын сан 110 сая төгрөг. Үүнээс эрэгтэй төрөлд
- Нэгдүгээр байрт 50
- Хоёрдугаар байрт 15
- Гуравдугаар байрт 10 сая төгрөг олгоно.
Харин эмэгтэй төрөлд
- Нэгдүгээр байрт 20
- Хоёрдугаар байр ес
- Гуравдугаар байрт зургаан сая төгрөг өгөх юм.
Үзэгчид лигийн тоглолт үзэхэд төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн лигийн нээлт болон хаалтын тоглолтыг үзэхдээ тасалбар худалдаж авах юм.
Өнгөрсөн жилийн хувьд эрэгтэй төрөлд “Хасын хүлэгүүд” баг, эмэгтэй төрөлд “М гарьд”-ын тамирчид түрүүлжээ.