Эрдоганы 20 жилийн ноёрхол төгсөх үү
Турк улсын ард түмэн өнөөдөр сүүлийн 100 жилд улсад нь явагдсан хамгийн чухал сонгуулиудын нэгт саналаа өгөх гэж байна. Энэхүү сонгуулиар засаглал нь илүү авторитар шинжтэй болж ирсэн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы 20 жилийн ноёрхол төгсөх эсэх нь шийдэгдэх юм.
Санал асуулгын судалгаагаар түүний өрсөлдөгч, сөрөг хүчний зургаан намыг төлөөлөн оролцож буй Кемал Киличдароглу Эрдоганаас бага зэргээр илүүрхэж байгаа аж. Гэхдээ хоёр нэр дэвшигчийн аль нэг нь сонгогчдын 50 хувиас илүү саналыг авч чадахгүй бол энэ сарын 28-ны өдөр дахин сонгууль явагдах юм. Санал хураалт Туркийн цагаар 08:00 минутад эхэлж 17:00 минутад дуусна. Тус сонгуулийн үр дүн нь 85 сая гаруй хүн амтай, НАТО-гийн томоохон гишүүн улсыг хэн удирдахыг шийдэх чухал ач холбогдолтой зүйл юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ