|

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын нэгжийн ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь эдийн засгийг өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.

ДОТООД ХЯНАЛТЫН АЖИЛТАН:

Гүйцэтгэх чиг үүрэг: Хууль тогтоомж, зохицуулагч байгууллагын тогтоол шийдвэр, компанийн дотоод дүрэм, журам болон удирдлагаас баталсан баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийх, компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоонд хараат бус дүгнэлт, зөвлөмж өгөх, компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Мэргэжил, мэргэшил, туршлага, эрхэлж байсан ажил, ёс зүйн хувьд тохиромжтой байх;
  2. Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй байх;
  3. Мэргэшсэн аудитор байх;
  4. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  5. Ял шийтгэлгүй байх;

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Анкет /төрийн албан хаагчийн/
  • Товч намтар /CV/
  • Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia – 2 хувь/
  • Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /E-Mongolia/
  • ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/
  • Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/
  • Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

Төрөл: Бүтэн цагийн

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчийн анкет, материалыг 2023 оны  04 дүгээр сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.

Манай хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 12 дугаар давхар, 1214 тоот

Утас: (976)-77117977, 99144888, 99960560

И-мэйл: /info.amc@dbm.mn/

Веб сайт: http://www.dbmamc.mn/

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments