Комплайнсийн мэргэжилтний сонгон шалгаруулалтад урьж байна
Таныг “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн Комплайнсийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Манай компани эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий төрөлжсөн сангуудыг үүсгэн байгуулах, удирдах чиг үүрэгтэй компани юм.
КОМПЛАЙНСИЙН МЭРГЭЖИЛТЭН:
Гүйцэтгэх чиг үүрэг: Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын гэрээ, стандарт, компанийн дотоод дүрэм журамтай нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, нийцүүлэх ажиллагааг зохион байгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд байгууллагын газар, хэлтэс, нэгжид дэмжлэг үзүүлэх, комплайнсийн зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
2. Бизнесийн удирдлага, хууль эрх зүй, банк санхүү, эдийн засгийн аль нэг чиглэлээр мэргэжил эзэмшсэн;
3. Санхүү, нягтлан бодох бүртгэл, хууль, аудит, дотоод хяналт шалгалт, комплайнсийн чиглэлээр мэргэшсэн;
4. Комплайнс, ESG, эрсдэлийн удирдлага чиглэлээр баг удирдан зохион байгуулж ажиллаж байсан туршлагатай;
5. Асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шуурхай ажиллах;
6. Багаар болон бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай;
7. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагыг тус тус тавьж байна.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
2. Анкет /төрийн албан хаагчийн/;
3. Товч намтар /CV/;
4. Цээж зураг /3х4 хэмжээтэй 2 хувь/;
5. Иргэний үнэмлэхийн лавлагаа /E-Mongolia – 2 хувь/;
6. Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар. /2 хувь/;
7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia/;
8. ШШГЕГ-ын тодорхойлолт /шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /E-Mongolia/;
9. Зээлийн мэдээллийн лавлагаа /E-Mongolia/;
10. Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
Төрөл: Бүтэн цагийн
Анкет, материалыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхар 1214 тоот.
Утас: 77117977, 99144888
И-мэйл: /info.amc@dbm.mn/
Веб сайт: http://www.dbmamc.mn/