|

“Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүлийн 2023 оны №33 дугаар хэвлэгдэн гарлаа

Эдийн засгийн судалгаа, шинжилгээний “Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүлийн 2023 оны эхний улирлын №33 дугаар хэвлэгдэн гарлаа.

Энэ удаагийн дугаарт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн “Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудал” нийтлэл, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын УИХ-ын 2023 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үг, “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын арга хэмжээнд тавьсан илтгэл, Монголбанкны 2022 оны онцлох 20 ажил, Монголбанкны эдийн засагчдын бэлтгэсэн “Глобал эдийн засагт гарч буй өөрчлөлтийн тойм” зэрэг онцлох судалгаа, шинжилгээний өгүүллүүдийг нийтэллээ.

Тус сэтгүүлийн 2023 оны 2 дугаар улирлын №34 дугаар зургаадугаар сард хэвлэгдэн гарах тул судлаачид та бүхнийг Монгол Улсын тогтвортой хөгжил, банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын төлөвийн талаарх судалгааны өгүүллээ ирүүлэхийг урьж байна.

Судалгааны өгүүллийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны дотор journal@mongolbank.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *