ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2023.5.15, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ХАВРЫН АДАГ УЛААН ЛУУ САР 
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.5.15, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.14-20.23
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн.

Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments