Астрономичид урьд өмнө нь үзэгдээгүй том дэлбэрэлтийг бүртгэжээ
Одон орон судлаачид урьд өмнө нь үзэгдэж байгаагүй том хэмжээний дэлбэрэлтийг сансраас бүртгэж авчээ. Энэхүү дэлбэрэлт нь түүхэнд бүртгэгдэж байсан бүх супернова дэлбэрэлтүүдээс 10 дахин илүү хурц гэрэлтэй байсан аж. Супернова гэж том хэмжээний од мөхөх үедээ үүсгэдэг дэлбэрэлтийг хэлдэг бөгөөд сансар огторгуй дахь хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг юм.
Эрдэмтэд тус дэлбэрэлтийг AT2021lwx гэж нэрлэсэн байна. Анх AT2021lwx-ыг 2020 онд Калифорни муж дахь “Zwicky Transient Facility” нэртэй сансар огторгуй ажиглалтын газар бүтгэж авчээ. Гэвч тэрхүү дэлбэрэлтийг эрдэмтэд нэг жилийн дараа ажиглалтын дата шалгаж байхдаа илрүүлсэн байна. Эрдэмтдийн хэлж буйгаар AT2021lwx дэлбэрэлт нь гурван жилийн турш үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ