НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно
“НӨАТ-ын сугалааны тохирол тавдугаар сарын 17-ны лхагва гарагт /2023.05.17/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.
Энэ удаагийн тохиролд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 40,632,495 баримт бүртгэгджээ.
Сугалаагаар
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
- 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой билээ.