| |

“Нийслэлийн Засаг дарга нарын олгосон 36,985 газрын мэдээллийг шилэн болгож байна”

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх 36,985 мэдээллийг шилэн болгож байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг Дарга нар хэнд, хаана, хэзээ, хэрхэн яаж, ямар хэмжээ, зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.

Үүнд:

  1. Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  2. Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  3. Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  4. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр өнөөдөр байршуулж байна.

Та бүхэн регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор харах бололцоо бүрдэнэ. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад,  түүнийг нь өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг нь мэдээлэл тодорхой байгаа. e-gazar дээр 100 хувь мэдээлэл байршилгүй өнөөдрийг хүрсэн. Энэ мэдээллийн санг Нийслэлийн мэдээллийн сантай холбоод shilen.gov.mn мэдээлж байна гэсэн үг. 

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг Дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд зургаадугаар сарын 1-нээс өмнө нэмж мэдээлнэ. Нийслэлийн хувьд 20 жилийн газар олголтын 36,000 гаруй захирамжийг ил болгосоныг инфографик байдлаар энэ мэдээлэл дээр ил болгрж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *