Бахмутын төлөөх байлдаанд хоёр цэргийн командлагчаа алдсан гэж ОХУ мэдээлжээ
ОХУ-ын Батлан хамгаалах яам ням гарагт (2023.05.14) зүүн Украинд, Бахмутын төлөөх байлдаанд хоёр цэргийн командлагч нь алагдсан гэж мэдээлжээ. Тус улсын Батлан хамгаалах яам зэвсэгт хүчний удирдах тушаалтан нь байлдаанд нас барсан тухай тийм ч их мэдээлээд байдаггүй онцлогтой.
Украины тал Бахмут хотод буй Оросын зэвсэгт хүчнийг түрж гаргах эсрэг довтолгоогоо эхлүүлээд байгаа. Энэхүү эсрэг довтолгооны үеэр Моторт зэвсгийн 4-р бригадын командлагч Вяцеслав Макаров, өөр бригадын командлагчийн орлогч Евгений Бровко нар Украины эсрэг дайралтыг зогсоох гэж оролдохдоо алагджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам Макаровыг фронтод цэргүүдээ ахалж явахдаа амь үрэгдэж, Бровко баатарлагаар амьсгал хураасан гэж мэдэгдсэн юм. Мөн тус яам нэмж мэдээлэхдээ Бахмутын ойролцоо сүүлийн 24 цагийн турш Украины хүчин довтолгоо хийсэн ч Оросын бэхлэлтийг нэвтэлж чадаагүй гэжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ