|

Турк: Эрдоган ялсан ч 50 хувиас дээш санал аваагүй учир дахин сонгууль явуулах магадлалтай

Ням гарагт (2023.05.14) болсон Турк улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тайип Эрдоган Кемал Киличдароглуг ялсан ч сонгогчдын 50-иас дээш хувийн саналыг авч чадаагүй учир дахин сонгууль явуулах магадлалтай болжээ. Киличдароглу дэмжигч нартаа тайван байхыг сануулан дахин сонгууль ялалт байгуулна хэмээж, мөн Эрдоганыг санал тоолох явцад нөлөөлсөн гэж буруутгасан байна.

Харин Эрдоган “Бид хамгийн хүчтэй өрсөлдөгчөөсөө 2.6 сая саналын илүүтэй байна. Албан ёсны тооллого дуусахад энэ хэмжээ илүү нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа” гэж хэлжээ. Нийт саналын 97 хувийг тоолж дуусахад Эрдоган 49.39 хувь, Киличдароглу 44.92 хувийн санал авсан байна. Сонгуулийн өмнө санал асуулгын судалгаагаар сөрөг хүчний Киличдароглу Эрдоганаас бага зэрэг илүүрхэж байсан хэдий Эрдоганы ноёрхол хараахан дуусах болоогүй байгаа бололтой.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *