Жонни Депп “Dior”-той 20 сая ам.долларын гэрээ хийжээ
Алдарт жүжигчин Жонни Депп “Dior” брэндийн “Sauvage” үнэртэй усны нүүр царайгаар ажиллаж ирсэн. Түүнийг Амбер Херд гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт буруутгасны дараа Депптэй хамтран ажилладаг ихэнх компаниуд гэрээгээ цуцалж байсан. Харин “Dior” брэнд түүнийг орхиогүй юм.
Тэгвэл Депп “Dior”-той 20 сая ам.долларын гэрээ хийжээ. Энэ нь эрэгтэй үнэртэй усны нүүр царай болж ажиллахаар хийсэн хамгийн том мөнгөн дүнтэй гэрээ болсон байна. Бусад томоохон одууд энэхүү мөнгөн дүнгээс хоёр, гурав дахин бага гэрээтэй ажилладаг. Тухайлбал Роберт Паттинсон “Dior Homme”-ын төлөөлөгч болохдоо 12 сая ам.долларын гэрээ хийсэн. Харин Брэд Питт “Chanel” брэндтэй 5 сая ам.долларын гэрээтэй ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ