|

Нийслэлийн хоёр байршилд их багтаамжийн зогсоол байгуулна

Авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд Улаанбаатар хотод хэд хэдэн багц ажил хийж байгаа бөгөөд 28 байршилд их багтаамжтай, автобусны зогсоол барихаар төлөвлөсөн. Эхний удаад Сүхбаатар дүүрэгт байрлалтай, Цирк болон Ерөнхий боловсролын II сургуулийн ойролцоох хоёр байршилд их багтаамжтай, зогоол барихаар төлөвлөөд байна. Энэ бүтээн байгуулалтын хүрээнд хувийн хэвшилтэй хамтран эхний ээлжийн хоёр байршилд зогсоол байгуулахаар сонгон шалгаруулалт зарлан, зургаадугаар сарын 5-ныг хүртэл материалыг нээлттэй хүлээн авч байна. Их багтаамжийн зогсоолын барилгын ажил, менежментийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хариуцан ажиллах бөгөөд үнийн хувьд нэг цагийн мянган төгрөг байхаар урьдчилан тогтоогоод байгаа юм.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Төслийн сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК хариуцан ажиллаж байна. Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ” гэв.

Similar Posts

One Comment

  1. Гражийг нь буулгасан иргэдэд үнэ төлбөргүй дулаан зогсоол Сумьябазар дарга олгох байх гэж найдаж байгаа шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *