Японд дөрвөн өвчтөн тутмын нэгт ковидийн шинж тэмдэг илэрч байна
Япон судлаачид коронавирусийн халдвар авсан дөрвөн өвчтөн тутмын нэг нь халдвар авсан нь батлагдсанаас 18 сарын дараа ч гэсэн ковидийн шинж тэмдэг нь арилаагүй байгааг илрүүлжээ. Тэрхүү судалгаанд 2020 оны хоёрдугаар сараас 2021 оны арван нэгдүгээр сарын хооронд халдвар авсан 20-70 насны 1148 хүн оролцсон байна.
1148 өвчтөний 393 нь ковидийн урт хугацааны шинж тэмдэгтэй байжээ. Үүнд анхаарлын түвшин буурах, үнэрлэх мэдрэхүй буурах гэх мэт шинж тэмдэг өвчтөнүүдийн 20.1 хувьд илэрчээ. Мөн эднээс гадна сульдаж ядрах (17.8%), мартамхай болох (16.4%), сэтгэл гутралын шинж тэмдэг (13.9%) илэрсэн байна. Тэрхүү судалгаанд хамтран явуулсан эмч нарын нэг, Шиничиро Мориока “Халдварын дараах хам шинжийг илүү өргөн хүрээнд хамарч байгааг авч үзэж, өвчтөнүүдэд тусламж үзүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
Б.БУЯНДОРЖ