Хотын дарга асан Г.Мөнхбаяр Хүүхдийн “Найрамдал” зусланд 12,235,450 м2 газар олгожээ

Засгийн газраас “Шилэн” ажиллагааны хүрээнд газар олголтын мэдээллийг өнөөдөр ил болгож, shilengov.mn сайтад байршууллаа.

 Дүүргүүдээс Сонгихайрхан дүүрэг хамгийн олон буюу 3124 ААН-д газар олгожээ. Үүнээс хамгийн их газар болох 12 сая 235 мянга 450 м2 газрыг /12,235,450 м2/   Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборт 2009 онд олгожээ.

Тодруулбал, тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаярын захирамжаар энэ газрыг олгосон байна. Түүнийг 2016 оны долдугаар сарын 29-нд Барилга, хот байгуулалтын сайдаар томилсон байдаг.

Тус цогцолбор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харъяа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм.

Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нь УДЭТ-ын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат ажилладаг.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *