БНСУ-ын иргэн хувьцаа эзэмшдэг компанид 1,303,633 м2 газрыг уурхайн зориултаар олгожээ
Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд байрлах “Монфрукт” компанид 1,303,633 м2 газрыг уурхайн зориултаар олгожээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар 2011 онд олгосон агаад 2041 он хүртэл хүчинтэй юм.
Тус компани нь Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Баруун туруун-2 барилгын чулууны ордын 2-р хэсэгт хайгуулын үйл ажиллагаа явуулдаг юм. Чулуу бутлан ангилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буюу дайрганы үйлдвэр юм.
Компанийн гүйцэтгэх захирлаар Энхтүвшингийн Тамир ажилладаг. Хувьцаа эзэмшигчээр БНСУ-ын иргэн “Park Young Ho”, Монгол Улсын иргэн Содномын Болорсайхан, Яйчилийн Ган-Эрдэнэ нар бүртгэлтэй байдаг аж.