“Нээлттэй Өмнөговь” залуу гэр бүлийн чуулганд оролцогч 22 хос гэрлэлтээ батлууллаа
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Нээлттэй Өмнөговь” залуу гэр бүлийн чуулган болж байна. Тус чуулганд Даланзадгад, Баяндалай, Номгон, Цогт-Овоо, Цогтцэций, Ханбогд сумдаас хосууд оролцож байна.
Энэхүү чуулганы үеэр хосуудад гэрлэлтийн гэрчилгээ гардуулах бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах, уран сайхны кино үзэх, азын сугалаа зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болох юм байна.
Мөн “Сайн иргэн-Сайн ирээдүй” зан чанарын академийн багш, АБТА Ц.Бадамхатан, багш н.Нарангэрэл нар урилгаар оролцож, “Хосын жор”, “Хайрын 5 хэл” зэрэг сургалтуудыг орж, гэр бүлүүдэд эерэг хандлага, бат бөх харилцааг бий болгох дадлага ажлуудыг зохион байгуулах юм.
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Өмнөговь аймгийн 22 хос гэрлэлтээ албан ёсоор бүртгүүллээ. Гэрлэлтийн баталгаа гардуулан өгөх ёслолын ажиллагаанд ЗДТГ-ын НБХэлтсийн дарга Ц. Бадамцэрэн, ГБХЗХГазрын дарга Б.Эрдэнэцэцэг, УБХэлтсийн дарга Ч.Энхмөнх нар оролцлоо. Мөн хосуудад Аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, аз жаргал хүслээ.