|

“Netflix”-н Клеопатра хатны баримтат кино бүх цаг үеийн хамгийн бага үнэлгээтэй бүтээлүүдийн нэг болов

Жэйда Пинкетт Смиттийн продюсерлэсэн “Netflix”-н Клеопатра хатны баримтат кино “IMDb” болон “Rotten Tomatoes” кино шүүмжлэлийн сайтаас маш бага үнэлгээ авчээ. Тус киног баримтат гэж тодорхойлсон хэрнээ Клеопатрагийн дүрд өнгөт арьстай эмэгтэй тоглуулсан нь олон хүнээс шүүмжлэлийг дагуулсан. Мөн Клеопатрад тоглосон жүжигчин “Ямар жүжигчид тоглосонд нь дургүй байвал битгий үз” гэж хэлсэн нь нөхцөл байдлыг дээрдүүлээгүй юм.

Тэгвэл тус кино цацагдсан даруйдаа “Netflix”-н хамгийн их хандалттай кинонуудын зургаад жагсжээ. Гэхдээ олон хүн үзэх нь тус киног сайн гэдгийг шууд илтгэхгүй билээ. Клеопатрагийн баримтат кино нь “Rotten Tomatoes” сайт дээр шүүмжлэгчдийн оноо 11 хувь, үзэгчдийн оноо 1 хувьтай байгаа юм. Ингэснээр тус кино нь бүх цаг үеийн хамгийн бага үзэгчдийн оноотой кинонуудын нэг болжээ. Мөн “IMDb” сайтаас 10-аас 1.1 оноо авч сүүл мушгисан байна.

Эх сурвалж: Forbes, Egypt Today

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *