Нийтийн хоолны салбарын орлого өмнөх сараас 51 хувиар өсжээ
Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны эхний улиралд 258 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.2(29.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 47.2 (37.3 %) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн болохыг ҮСХ мэдээлэв.
Рестораны орлогын эзлэх хувь 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувь, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлогын эзлэх хувь 1.2 нэгж хувиар өссөн бол гуанзных 3.7 нэгж хувиар, баарных нэг нэгж хувиар, кафеных 0.4 нэгж хувиар тус тус буурчээ.
Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны гуравдугаар сард 106 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 35.9 (51.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.