Тайванд галт тэрэг осолдож 36 хүн амиа алдлаа

Тайваний нийслэл Тайпэй хотоос өмнө зүгийн Тайтун хотын чиглэлд аялж байсан галт тэрэг өнөөдөр өглөө уулын хонгил дотор осолдож 36 хүний амь үрэгдэж, 44 хүн  эмнэлэгт хүргэгджээ.

408 Тароко Экспресс галт тэрэг 130 км цагийн хурдтай бөгөөд  нийт найман вагонд 350 орчим хүн тээвэрлэж явжээ.  Хонгилын ойролцоох авто зам дээр ажиллаж байсан ачааны машин өнхөрч төмөр зам руу унахдаа цувааны дунд хэсэгтэй мөргөлджээ.

Үүний улмаас цувааны сүүлийн дөрвөн вагон замаасаа гарч улмаар  хонгилын ханыг мөргөсөн байна.  Хонгилоос гараад байсан эхний дөрвөн вагоноос 80-100 орчим хүнийг гаргасан бол хонгил дотор осолдсон  5-8  дахь вагонуудад очиж аврах ажиллагаа хийхэд  бартаа саад ихтэй байгаа аж.

Эх сурвалж: Reuters

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *