Н.Түвшинбаярт зодуулсан Э.Энхбатын тархины яс бяцарчээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр Булган аймгийн Могод сумын харьяат Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээгээд байна.

Энэ талаар Улсын начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг “Н.Түвшинбаяр аа, чи ийм хөгийн гар шүү дээ. Миний хань чамд ямар гай болсон юм бэ. Ханийг минь эрүүл болгож өг, чи” гэж мэдээлсэн юм.

Хэрэг дөрөвдүгээр сарын 2-ны 21:00 цагийн үед болжээ.  Бусдад зодуулсан Улсын начин Э.Энхбатын биеийн байдал маш муу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тархины яс бяцралттай, тархинд цус харвасан байдалтай байгаа аж.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр ХУД-ийн “120 долоон монгол корпараци”-д хүмүүс  хоорондоо зодолдоод байна” гэх дуудлага  иржээ. Цагдаагийнхан хэрэг болсон газарт ажиллаж хохирогч Э.Энхбатыг 103 эмчид хүлээлгэн өгч, улмаар  Э.Энхбат нь ГССҮТ -д хүргэсэн  байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *