Хотын дарга асан Г.Мөнхбаяр орон сууцны компаниудад хамгийн их газрыг олгожээ

М.Энхболд хайгуулын чиглэлээр, Г.Мөнхбаяр орон сууцны компаниудад их газар өгч, Ц.Батбаяр нэг компанид давхардуулан газар олгожээ

Миеэгомбын Энхболд Хотын даргаар 1999-2005 онд ажиллахдаа
163,346,062 м.кв газар олгожээ. Үүнээс “Ксени” ХХК-д хамгийн их буюу 12,000,422 м2 газрыг олгожээ. Тодруулбал, дээр дурдсан газрыг тус компанид үйлчилгээний зориулалтаар 2000, 2004, 2005 онд гурван удаагийн шийдвэрээр олгожээ.Ингэхдээ 2000 онд 12,000,000 га газрыг олгосон байна. Тус компани нь Чингэлтэй дүүрэг IV дүгээр хороо Бага тойрууд байрладаг өгөөд 2000 онд газраа авсан ч 2017 оныг хүртэл үйлчилгээний газар ашиглалтад ороогүй байгааг Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын тэмдэглэлд дурджээ. 

Дараа нь Хан-Уул дүүрэгт байрлах “Дурвалиг ББН” компанид таван жилийн хугацаатайгаар 10,800,000 м2 газрыг 2000 онд олгожээ. Зориулалтыг дурдаагүй байна. Тус компанийн талаар ямар нэгэн нээлттэй мэдээлэл алга.

Налайх дүүрэгт хайгуулын үйл ажиллагаа явуулах “МЭАТ” ХХК-д 2002 онд 8,680,000

м2 газрыг гурван жилийн хугацаатайгаар олгожээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлээс харвал “МЭАТ” ХХК-ийн захирлаар Гомбожавын Мягмарсүрэн ажилладаг. Эрдэс нунтагийн үйлдвэрлэл, асбалт бетоны хольц, резин нунтагийн үйлдвэрлэл,зам талбайн тохижилт,засвар, гадаад худалдаа гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигчээр нь “Улаанбаатар менежмент” ХХК бүртгэлтэй байна.

М.Энхболд иргэдээс Н.Баттулгад Налайх дүүрэгт 3,500,000 м2 газрыг хайгуулын зориулалтаар 2002 онд гурван жилийн хугацаатайгаар олгосон нь хамгийн ихэд тооцогдож байна. Үүний дараа иргэн Л.Долгорсүрэн Хан-Уул дүүрэгт хайгуул хийх зориултаар 1,920,000 м2 газрыг 2002 онд гурван жилийн хугацаатайгаар олгосон байна.

Ц.Батбаяр нэг компанид давхардуулан газар олгожээ

Цогтын Батбаяр Нийслэлийн Засаг даргаар 2005-2007 онд ажиллахдаа 3,405,971 м2 газар олгожээ. Эдгээрээс хамгийн их га буюу 239 мянган м2 газрыг Харилцаа холбооны зохицуулах радио долгион хянах төвд 2007 онд олгожээ. Үүний дараа олон улсын өндөр настны сувилал, амралтын цогцолбор чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрүүл хаан” ХХК-д 216 мянган м2 газрыг 2006 онд 15 жилийн хугацаатайгаар олгожээ. Мөн ондоо яг ижил олон улсын өндөр настны сувилал. амралтын цогцолборын зориулалттай 144 мянган м2 газрыг иргэн Д.Сэргэлэнд олгосон байна. Энэ хоёр газрын харьяалал нь Хан-Уул дүүрэгт байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан ба 2012 онд “Эрүүл хаан” компаниас Яармаг дахь газрыг 100 сая төгрөгөөр худалдан авч байсан гэж Хөгжлийн банкны зээлтэй холбоотой сонсголын үеэр мэдээлж байсан билээ. Ийн томоохон хэрэгт “орооцолдсон” “Эрүүл хаан” компанид давхардуулан газар олгосон байж болзошгүй байна.

Т.Билэгт “Туушин” ХХК-д 1.3 сая м2 газар олгожээ

Түдэвийн Билэгт 2007-2008 онд Хотын даргаар ажиллахдаа 10,152,961 м2 газрыг олгожээ.Ингэхдээ албан тушаалаас буух 2008 ондоо 437 газар олгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, тэрбээр “Туушин” ХХК-д олон улсын ачаа тээврийн терминалын зориулалтаар 1,300,000 м2 газрыг 2008 онд олгосон нь түүний нэг компанид олгосон газрын хамгийн дээд хэмжээ нь юм. Улс хоорондын тээврийн зууч Туушин компани нь 1990 оны зургадугаар сард байгуулагдсан Монгол Улсын анхны тээврийн зуучийн компани юм. Тус компанийн захирлаар Н.Зоригт ажилладаг.

Дараагаар нь Цэцэрлэгжилт ХХК-д цэцгийн хүлэмж, контор, мод үржүүлгийн зориулалтаар 1,296,000 м2 газрыг 2008 онд олгожээ. Мөн Монголын Хот байгуулалтын хүрээлэнд орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 950 мянган м2 газар олгосон нь гуравдугаарт бичигдэж байна.

Г.Мөнхбаяр орон сууцны компаниудад хамгийн их газрыг олгожээ

Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр Хотын даргаар 2008-2012 онд ажиллахдаа 38,007,949 м.кв газрыг олгожээ. Энэ нь Э.Бат-Үүлийн олгосон газраас нэг их зөрүүгүй байна. Тэрбээр Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газарт 2011 онд найман удаагийн шийдвэрээр 2,030,000 м.кв газрыг таван жилийн хугацаатайгаар олгожээ. Дараа нь орон сууц, амины орон сууцны хотхоны зориулалтаар 1,500,000 м.кв га газрыг “Торгон хэлхээ”, “Бат-Үрс”, “Басон”, “Арц алтан тэвш” ХХК-д 2012 тус тус олгосон нь га-гийн хэмжээгээр хоёрдугаарт бичигдэж байна. Эдгээр орон сууцны компаниуд нь Хан-Уул дүүрэгт газар олголтын зөвшөөрөл авчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *