СЭЗИС энэ намраас тээврийн эдийн засагч мэргэжлээр элсэлт авна

Зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, сургуулиудын танилцуулах өдөрлөгийг энэ сарын 18-ны 13:00 цагаас Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Бид хүний нөөцөд бэлдэхийн тулд өргөн хүрээтэй судалгаа хийсэн.Зам, тээрийн салбарт өнөөдөр 42 мянган хүн тогтмол ажлын байранд ажилладаг. Тодруулбал, улирлын чанартай ажилчидтай нийлээд нийт 50 мянга орчим хүн ажиллаж байна. Ойрын 3-5 жилд эдгээр хүмүүсийн 17-20 хувь нь өндөр насны тэтгэвэртээ гарах тооцоо байна. Манай салбарт хомсдолтой байгаа мэргэжлүүд бий. Тухайлбал, тээврийн эдийн засагч гэдэг мэргэжлээр зах зээлд шилжсэнээс хойш хүмүүс бэлдэхээ байсан. Тиймээс яамны зүгээс СЭЗИС-тай хамтран энэ намраас тээврийн эдийн засагч мэргэжлээр элсэлт авна. ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд зам, тээврийн салбарын дагнасан төв байгуулах чиглэлээр ажиллаж байна. Мөн хүүхдүүд Засгийн газар хоорондын тэтгэлгээр гадаадад суралцах боломжтой гэдгийг онцолмоор байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *