Г.Занданшатар: Ковидоос болоод төр ард түмний итгэлцэл холдсон, гишүүд тойрогтоо ажиллах нь багассанд иргэд бухимдаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу ажлын 7 хоног чуулган завсарлуулж ард иргэдийнхээ саналыг сонсох чиглэл өгч захирамж гаргасан. Үүний дагуу орон даяар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж ард иргэдийн санал гомдлыг хэлэлцлээ. Хамгийн гол нь бид нийгмийн хүсэл зориг иргэдийн санал бодол дээр тулгуурлаж шинжлэх ухааны тооцоолол үндэслэлтэй ирээдүйгээ харсан шийдвэр гаргах ёстой.
Эрдэмтэн судлаачид бол 152 бол бага ард түмэн болох 76 нь дарга биш гишүүдийн тоо олон болсноороо мэргэшсэн парламентчид гарах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар, жендерийн асуудлаар дагнасан байнгын хороондоо бүх асуудлаар дуугардаг биш хариуцсан нийгмийн бүлгийг төлөөлж байгаа чиглэлээрээ бага ард түмэн болох үндэслэлтэй гэж эрдэмтэн судлаачид үзээд 76-г тойргийн зарчмаар, 76-г нийгмийн бүлгийг төлөөлөх пропорциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар сонгох саналыг өргөн мэдүүлсэн. Гишүүдийн тоог 152 болгох тухайд иргэд олон нийт давхарлаж нэмэх нь тохиромжгүй. гэж байна. Гэхдээ ерөнхийдөө гишүүдийн тоог нэмэх нь тогтолцооны хувьд зүйтэй гэж үг хэлж байна.
Ковидоос болоод төр ард түмний итгэлцэл холдсон, гишүүд тойрогтоо ажиллах явдал багассан. Ковидын хязгаарлалтаас шалтгаалаад гишүүд муу зан сурч тойрогтоо ажиллах нь цөөрсөн болохоор гишүүдээ ирэхээр ард иргэд нийгмийн бухимдлаа илэрхийлж байгаа зүй ёсны үзэгдэл байна. Ковид, дайн байлдаантай холбоотойгоор иргэдийн амьжиргаа доройтсон. Иргэдийн амьжиргааны асуудлыг өнөөдөр бүлгийн хурлаар бүх гишүүд ярилаа. Өчигдөр байнгын хорооны хурлаар төсвийн хүрээний мэдэгдэл 2024 оны жилийн төлөвлөгөөг ярилцсан.
Пүрэв гаригт чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэл ярихдаа гарц шийдлийн талаар ярихаар тогтлоо. Өнөөдөр бүх гишүүд үнийн өсөлт, амьжиргааны доройтол, эдийн засгийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудлыг ярилаа. Мөн хүний эрхийн асуудал, айдас, хэвлэл мэдээлэл эрх чөлөөний талаар иргэд санал бодлоо илэрхийлж байна. Цалин тэтгэвэр, тэтгэмжийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудал нэн ялангуяа төрийн алба хаагчид доод цалинг нэмэгдүүлэх, соёлын үйлчилгээ, төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан тогооч, туслах, үйлчлэгч гэх мэт иргэдийн цалин гар дээр 480 орчим мянган төгрөг авдаг, амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа талаар, өргөн хэрэглээний бараа, хүнсний барааны үнэ өссөн явдал иргэдийг маш их бухимдуулж байна. Энэ талаар УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч хэлэлцэнэ.
Гишүүдийн тоог 152 тоог бууруулна. Ер нь цөөнх, сөрөг хүчин, улс төрийн намуудын зүгээс гаргасан саналуудад үндэслэж шийднэ” гэв