Махны үнэ сүүлийн гурван сар өссөн нь бусад барааны үнэд нөлөөлсөн

Монгол Улсын инфляцын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа  танилцууллаа.

Тэрбээр “Инфляц өнгөрсөн оны дунд үед 16.6 хувьтай байсан. Одоогоор 11.3 хувь болж буурч байна. Үүнд дотоодын хүнс 36 хувь, импортын хүнс зургаан хувийг, импортын бараа 36 хувийг, дотоодын бараа үйлчилгээ 22 хувийг эзэлж байгаа. Мах, гурил, хүсний ногоо гэсэн барааны үнэ огт буурахгүй байгаа бөгөөд дотоодын хүсний инфляц 27-28 хувийг бүрдүүлдэг. Энэхүү инфляц нь өрхүүдийн хэрэглээ, орлогод бодит нөлөө үзүүлнэ.Махны үнэ сүүлийн гурван сар харьцангуй өссөн бөгөөд сүүлийн сарын инфляцын 50 хувийг дангаараа бүрдүүлсэн. Мөн гурилын үнэ өсөхөөр түүнийг дагасан бүтээгдэхүүний үнэ өсдөг” гэсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *