Их Британи тамирчин тэргэнцэртэй найзаа тэвэрч марафоны барианы шугамд оржээ

Их Британийн регбигийн лигийн домогт тамирчин Кевин Синфилд найз Роб Бурровыг тэргэнцэртэй нь түрж Роб Бурровын нэрэмжит Лийдсийн марафондоролцон, барианы шугамыг давахдаа найзыгаа тэвэрч орсон байна. Роб Бурров нь Английн регбигийн лигийн бүх цаг үеийн хамгийн амжилттай тамирчдын нэг байжээ.

Харамсалтай нь тэрээр 2019 оны арван хоёрдугаар сард хөдөлгөөний нейроны өвчинтэй гэж оношлогдож бүх биеэ хөдөлгөж чадахгүй улмаас тэргэнцэр дээр суудаг болсон юм. Синфилд түүнийг 42.2 километрийн турш түрж, барианд орохдоо Бурровыг тэвэрч алхсан байна. Тэрхүү марафон нь Роб Бурровын нэрэмжит хөдөлгөөний нейроны өвчний төв болон Лийдсийн эмнэлэг гэх мэт байгууллагуудад санхүүжилт босгож өгөх зориулалттай явагджээ. Синфилд уралдаанд оролцохоосоо өмнө “Робын нэрийн өмнөөс энэхүү гайхалтай марафоныг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлье. Өнөөдөр бол нөхөрлөлийг тэмдэглэх өдөр” гэж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *