Унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцох үедээ таван хүүхэд амиа алджээ
Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад жил бүр ойролцоогоор 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж байгаа бөгөөд 500 гаруй иргэн амиа алдаж, 3400 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Өнгөрсөн онд унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн 64 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэнээс 61 хүн гэмтэж, гурван хүний амь нас хохирсон. 2022 онд онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхэд амиа алдсаны тав нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцсон харамсалтай тохиолдол байна. Энэ оны эхний дөрвөн сард зам тээврийн ослын улмаас долоон хүүхэд амиа алдаж, 196 хүүхэд бэртэж гэмтсэн. Иймд Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран “Урьтаж ухаар” гэсэн нэртэй аяныг өрнүүлж байна” гэлээ.