|

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож, үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлалын төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр энэ төрлийн шинжилгээ хийх журмын төслийг боловсруулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газар хамтран “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах болон үнэлэх аргачлал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХЗДХЯ, УДШ, УЕПГ, ШЕЗ, ХЭҮК, ШУА, ТЕГ, ЦЕГ, ДХИС, ГХУСАЗЗАА, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах аргачлал боловсруулах судалгааны баг, ХЗҮХ зэрэг байгууллагын 50 гаруй албан хаагчид оролцлоо.

Хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоох, эдийн бус хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөнгөн дүнгээр үнэлэх зэрэг сэдвээр танилцуулга хийж хэлэлцүүллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *