Нигери гаралтай тогооч рекорд эвдэхийн тулд 90 цаг тасралтгүй хоол хийжээ

Хилда Баси нэртэй Нигери тогооч хамгийн удаан хугацаанд хоол хийсэн Гиннесийн амжилт эвдэхийн тулд 90 гаруй цагийн турш хоол хийсэн байна. Тэрээр Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн 15:00 минутаас эхлэн нийтдээ 100 гаруй өөр хоол хийжээ.

Өмнөх рекордыг Лата Тондон нэртэй Энэтхэг тогооч 87 цаг 45 минутын турш хоол хийж 2019 онд тогтоож байсан юм. Гиннесийн дэлхийн амжилтын хороо түүний бичлэгийг шалган үзэж дууссаны дараа рекорд эвдсэн эсэхийг нь мэдэгдэх юм. Хэдийгээр Басигийн хоол хийсэн газар Гиннесийн ажилтан очиж, газар дээр нь шууд харж шалгаагүй ч түүнийг дүрс бичлэгийг хийх хэд хэдэн камер суурилуулсан байжээ. Басиг Нигерийн олны танил хүмүүс болон улс төрчид хүртэл дэмжсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *