|

Реппер Babar, ThunderZ “Тоонот” рекордсын ойгоор шинэ уран бүтээлээ дэлгэлээ

Өнгөрсөн онд “ТООНОТ 21х21” төслөө хэрэгжүүлж Монгол орноо тойрон 21 аймагт тоглолтоо хийсэн “Тоонот” рекордсын 5 жилийн ой энэ жил тохиож байна. Он гарснаас хойш нам гүмхэн байсан “Тоонот”-ынхон тавдугаар сарын 15-нд “TNT” төслөө албан ёсоор нээсэн юм. 

Төслийн нээлтийн үеэр “ТООНОТ”-ын хамт олон Монголд анх удаа 7 шинэ дууны клипээ зэрэг цацаж үзэгчдэдээ сюрприз барилаа. Уран бүтээлчдийн өөр өөрсдийн төрөл жанраар гаргасан эдгээр уран бүтээлүүд үзэгчдийн талархлыг хүлээжээ.  Энэхүү ойн сюрприз дунд реппер Babar, ThunderZ  нар “Сүүдэр” нэртэй шинэ уран бүтээлээ дэлгэсэн юм. Тэд 2021 онд “Хатуу” нэртэй дууныхаа клипийг олны хүртээл болгож байсан билээ.

“Тоонот” рекордсын ойн баяраа сюрприз үүгээр дуусахгүй. Рекордсын хамт олон “ТООНОТ” баримтат киног үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд буй. Мөн энэ зун дуучин Жэйсон анхны бие даасан цомгоо гаргаж, есдүгээр сард реппэр ThunderZ бие даасан тоглолтыг зохион байгуулж, арваннэгдүгээр сард “ТООНОТ Vol4” цомог болон “Тоонот” 5 жилийн ойн тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагаа мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *