П.Оюунбат: ХУД-ийн 2000 гаруй иргэн хөрсний хромын бохирдолд өртөж байна

Арьс шир боловсруулах үйлдвэр олноор байрладаг нийслэлийн ХУД-ийн 700 өрхийн 2400 орчим иргэн хөрсний хромын бохирдолд их, бага хэмжээгээр өртөж байна. Учир нь тухайн бүсэд оршин сууж буй иргэдээс хамар битүүрэх, ургамлаас харшлах, арьс загатнах өвчлөл ихээр илэрчээ.

Энэ талаар “Green Land Friendly” ХХК-ийн захирал, хөрс судлаач, доктор П.Оюунбат “Улаанбаатар хот дахь арьс, шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн ойр орчмоор хөрсний бохирдол их байна, тэр дундаа хром зонхилсон хүнцэл, хар тугалгын бохирдол өндөр. Учир нь арьс, ширний үйлдвэрүүдэд ашиглаж байгаа хромын давс хөрсөнд хуримтлагдаж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болсон.  Хромын давс бол малын арьсыг үснээс нь салгаж авах зориулалттай хоруу чанартай химийн элемент тул хүнд арьс загатнах байдлаар сөргөөр нөлөөлж байна гэсэн үг. Мөн хром агуулсан, тоос, тоосонцор хүний хамрын салсыг гэмтээж, цаашлаад амьсгалын замын эрхтнүүдийг түлж, гэмтээж улмаар харшил үүсгэж байна. Цаашид үүнд арга хэмжээ авахгүй бол урт хугацаандаа олон өвчлөл үүсгэх эрсдэлтэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *