Украин ОХУ-ын дуунаас хурдан пуужинг анхны удаа буудаж унагаажээ

Москвагийн зогсоож чадамгүй гэж нэрлээд байсан дуунаас хурдан Кинжал пуужинг Украин анхны удаа буудаж унагаасан гэж мэдэгджээ. ОХУ-ын зэвсэгт хүчин нэг шөнийн дотор зургаан ширхэг Кинжал харвасны Украины агаарын хамгаалалт амжилттай устгасан аж. Сүүлийн үед ОХУ-ын арми Украины хотууд руу агаарын цохилт өгөх нь нэмэгдсэн, үүнтэй зэрэгцэн Украин Бахмутыг эргүүлж авах сөрөг довтолгоогоо эхлүүлсэн билээ.

Өнгөрсөн 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шинэ үеийн зургаан зэвсгээ танилцуулсны нэг нь Кинжал юм. Тэрхүү Кинжал пуужин нь дуунаас арав дахин хурдтай явах чадвартай бөгөөд цөмийн бөмбөг суурилуулж болох давуу талтай хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэж байсан. Украины арми Кинжал пуужинг АНУ-аас авсан “Patriot” нэртэй агаарын хамгаалалтын системээр буудаж унагаасан аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments