Т.Доржханд:УИХ-ын гишүүдийн 40 хувийг пропорционалаар, 60 хувийг нь мажоритараар сонгоё гэж зөвшилцсөн
УИХ-ын гишүүдийг тоог 126 болгох санал дээр намууд нэгджээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд “50:50 хувь бол нэг намын шийдвэр.Гэхдээ аливаа шийдвэрийг зөвшилцсөний үндсэн дээр гаргах ёстой. Тиймээс Ардчилсан намын гаргасан 126 гишүүнтэй байя гэсэн саналыг ХҮН нам хүлээж авсан.Тодруулбал, 40 хувийг пропорционалаар, 60 хувийг нь мажоритараар сонгоё гэдэг дээр санал нэгдсэн. Харин 126 гэсэн тоог бууруулаад үр дүн гарахгүй. Улаанбаатарт 100 мянган хүнийг, орон нутагт 20-30 мянган хүнийг нэг гишүүн төлөөлдөг. Тиймээс Улаанбаатар дахь төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлье” гэв.