БҮТ:0.5-ын харандааг битгий хэрэглэ гэснээс зөвхөн 2B харандаа хэрэглэх ёстой гэж хэлээгүй

 ЕБС-ийн зургаагаас дээш ангийн сурагчид шалгалтад орохдоо заавал 2B харандаа ашиглах ёстой гэх мэдээлэл цахим орчинд гарсан.

Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат  “Ямар нэгэн байдлаар 2B харандааг нэр зааж, тулгаж шаардсан зүйл байхгүй. 6-12 дугаар ангийн сурагчид хариултын хуудас бөглөдөг. Тухайн шалгалтын тестийг зориулалтын машинаар засаж үнэлгээ өгч байгаа. Энэхүү зориулалтын машин нь тестийг харандаагаар бөглөхийг санал болгодог.Балаар бөглөсөн тохиолдолд буруу бичсэнийгээ зөв болгож засах боломжгүй. Харин харандаагаар бөглөсөн тохиолдолд буруугаа зөв болгож засах боломжтой.Сурагчид шалгалт өгөхдөө 0.5-ын харандааг битгий хэрэглээч гэдэг санааг хэлж байгаа. Гэтэл зөвхөн 2B харандаа хэрэглэх ёстой гэж буруу мэдээлэл гарч байна” гэсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments