|

Шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийн сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй “Олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах вэ” сэдэвт сургалт өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд эхэллээ. Сургалтад нийслэл дэх шүүхүүдийн олон нийттэй харилцах мэргэжилтэн, үйлчилгээний хэлтсийн дарга нийт 15 хүн хамрагдаж байна.

Сургалтаар олон нийт гэж хэн бэ, олон нийттэй харилцах болон сэтгүүл зүйн суурь ойлголт, мэдээ, мэдээллийн ялгаа, мэдээг хэрхэн бичих, байгууллагаа төлөөлөн ярилцлага өгөх үед юуг анхаарах талаар болон нийгмийн мэдээллийн сүлжээнд энгийн, ойлгомжтой дүрсжүүлсэн мэдээлэл бэлтгэх, сошиал медиа стратеги зэрэг сэдвүүдээр хичээл заах юм.

Энэхүү сургалтын хоёрдугаар ээлжинд орон нутаг дахь шүүхүүдийн олон нийттэй харилцах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа ажилтнуудыг хамруулах бөгөөд энэ сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулна.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *