Дөрвөн сарын хугацаанд улсын төсвөөс 5.6 их наяд төгрөгийн зарлага гарчээ
Дөрөвдүгээр сарын гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 35 хувиар өссөнийг Сангийн яам мэдээллээ.
Оны эхний дөрвөн сарын хугацаанд улсын нэгдсэн төсөвт 7.1 их наяд төгрөгийн орлого төвлөрсөн бол төсвөөс 5.6 их наяд төгрөгийн зарлага гарчээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар өссөн байна.