Ч.Номин:Соёлын салбарынхны цалингийн асуудлыг ХНХЯ хариуцдаг
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Соёлын салбарынхны цалин бусад салбараас 6-25 хувиар бага байгаа.Үүнийг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлэн тогтооно.Цалин хөлсний асуудлыг эрхэлсэн газар нь ХНХЯ юм.Төрийн албан хаагчдын нэгдсэн системийг боловсруулахаар ХНХЯ ажиллаж байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээллийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа өгнө.Орон нутагт ажиллаж байгаа ажилчдад таван жилд нэг удаа олгох урамшууллыг Соёлын сайдын багцын дагуу шийдвэрлэнэ.Цалинг Төсвийн тухай хуулиар шийдвэрлэнэ.400 гаруй байгууллага орлогоо бүрэн зарцуулах, 60 хүртэлх хувийг цалин, нийгмийн баталгаандаа зарцуулах боломжтой.Албан ёсоор ямар нэгэн хүн баяр наадмын нээлтэд оролцохгүй гэдгээ мэдэгдээгүй” гэв.