Ч.Номин:Соёлын яам байгуулагдаад цалинг 25 хувиар нэмэгдүүлж дундаж нь 760 мянга болсон
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч байгаа юм.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийх үеэрээ “Соёлын салбарынхан 570-995 мянган төгрөгийн цалин авдаг.Дундаж нь 760 мянга байдаг. Олон жил Соёлын яамгүй явснаас ийм асуудал үүссэн. Соёлын яам байгуулагдаад цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад төрийн байгууллагаас бага байна.Тиймээс энэ ондоо багтаан соёлын салбарынхны цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлэн нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Соёлын нийт 452 байгууллагын 440 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Нийт 4070 албан хаагчдын 3002 хүнд таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болж, журмыг баталлаа. Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэ нэг удаагийн тэтгэмжийг авна” гэсэн юм.