ДОХ-ын 10 шинэ тохиолдол бүртгэгджээ
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний дөрвөн сард 12.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 95 хувиар буурчээ.
Харин ХДХВ/ДОХ-ын 10 өвчлөл бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс зургаан өвчлөлөөр нэмэгдсэн байна. Мөн салхин цэцэг 4414, гар хөл амны өвчин 1279, тэмбүү 1439 өвчлөл бүртгэгдсэнээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.