|

Дуудлагаар очсон цагдаа нар яагаад Н.Түвшинбаярыг СААТУУЛААГҮЙ ВЭ?

Олимпийн аварга Н.Түвшинбаяр архидан согтуурсан  үедээ дотны найз улсын начин Э.Энхбатыг зодож, тархинд нь гэмтэл учруулсан хэрэг шуугиан тарьж байна. ГССҮТ-д хүргэгдсэн Э.Энхбатын биеийн байдал сайнгүй, тархи хөөлт хаван ихтэй учир унтуулах тариа хийжээ.

Харин цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг зодооны хэрэгт холбогдуулан эрэн сурвалжилж байгаа ч  утсаа салган, үндсэн хаягууд дээрээ очоогүй гэх мэдээлэл цацагдаад  байгаа юм.

Хохирогч Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгийн  өгсөн мэдээллээр өчигдөр 21:00 цаг өнгөрч байхад зодоон болсон газар очиход Н.Түвшинбаяр тэнд байжээ. Тэрээр болсон явдлын талаар нэг ч үг дуугараагүй бөгөөд хэсэг хугацааны дараа гадаах зогсоолд байсан машинаа унаад хэргийн газраас явсан   байж.

Анх “120-ийн Их хуралдай оффист байрлах “Долоон монгол корпараци”-д хүмүүс  хоорондоо зодолдоод байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мөн хохирогчийн эхнэрийг очиход цагдаагийн хоёр ч алба хаагч  ирсэн байж.

Гэхдээ тэд Н.Түвшинбаярыг саатуулах арга хэмжээ авалгүй явуулсан нь хачирхал төрүүлж байгаа юм.

Н.Түвшинбаярын хувьд саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдсон нэгэн. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдэх эсэх нь анхаарал татаж байна.

Нөгөө  талаас дөнгөж сая “Н.Түвшинбаяр гэмтэл авсан тул эмнэлэгт хэвтсэн. Эрэн сурвалжилж байгаа гэдэг нь худал мэдээлэл. Н.Түвшинбаярын ах нар нь  түүнтэй уулзаж байна” гэх мэдээлэл цацагджээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *