Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж шийднэ
Тэтгэвэр болон хүүхдийн мөнгөний олголтын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэв.
Тэрбээр “Төрийн албан хаагчид тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч буй асуудлыг нэн түрүүнд шийднэ. Цаашид тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлыг шийднэ. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор төсөв батлагдсан.Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийж шийднэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдээ харж байгаа ээжүүд, төрийн албан хаагчдын хүүхдүүд мөнгөнөөс хасагдсан учир маш их бухимдалтай байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн юм.