BTS, Ариана Гранде, Жастин Бибер нар нэг баг боллоо
Өмнөд Солонгос улс төдийгүй сүүлийн жилүүдэд дэлхийг доргиож, олон улсын хэмжээнд хэдийнээ нэр хүндийг олж чадсан эрэгтэйчүүдийн хамтлаг BTS нь Өмнөд Солонгос улсын урлагийн энтертайнмент HYB буюу BIG HIT-д харъяалагддаг аж.
Харин өчигдөр буюу 4 дүгээр сарын 2-нд уг компани томоохон шуугиан тарьсан нь HYB нэг их наяд доллараар Америкын томоохон урлагийн компани Ithaca Holdings-ыг худалдаж аваад байгаа юм.
Тухайн компанид бидний сайн таних Жастин Бибер, Ариана Гранде, Деми Ловато зэрэг алдартнууд харъялагдан ажилладаг ба Өмнөд Солонгос улсын урлагийн энтертайнментуудаас ялгаатай нь АНУ-д урлагийн гэрээ байгуулсан олны танилууд компаниасаа илүү давуу эрхтэй байдаг ба өөр студид ч гэрээ хийн хамтарч ажиллах боломжтой байдаг.
Ингэснээр тус компанид харъяалагддаг уран бүтээлчид BTS хамтлаг шиг 100 хувийн удирдлага доор ажиллахгүй ч үндсэн харъялал нь Солонгос компани болж өөрчлөгдөж байна.
Мөн Ithaca Holdings нь олон тооны дэлхийн одуудтай хамтран ажилладгаас гадна өнгөрсөн 10 жилийн турш Тайлор Свифтийн цомгууд дээр ажиллаж, олон арван урлагийнхныг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж байсан ттомоохон энтертайнмеэнт билээ.
Эх Сурвалж: www.koreaboo.com